Залуус өөрсдийн санаачилгаар өнгөрсөн нийгмээс өдийг хүртэлх түүхийг харуулсан “Шуурган дундуур” олон ангит уран сайхны киног Холливүдийн “In the Wee hours” кино компанитай хамтран бүтээж байгаа гэнэ.
Одоогоор киноны зохиол бичигдэж байгаа ба ирэх хавраас зургандаа орж, 2020 онд нээлтээ хийх юм байна. Продюссерээр нь П.Мөнхтулга ажиллаж байгаа аж.