Нүүр хуудас Нийгэм Боловсрол Монголын үрс 575 мянгуулаа 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байна.

Монголын үрс 575 мянгуулаа 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байна.

487
0

Өнөөдөр манай улсад цэцэрлэгийн насны 300 гаруй мянган хүүхэд байгаа ч 250 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгт хамрагджээ. Харин цэцэрлэгийн хүмүүжигчээс сурагчийн ширээнд шилжиж буй 73545 хүүхэд өнөөдөр эрдэм номын их аянд мордож байна. Тэд ахлах ангийн ах, эгч нарынхаа хамт 575 мянгуулаа  2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байна. Нээлтийн үеэр  нийслэл хотод байрлах төрийн болон төрийн бус эзэмшлийн их, дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчимд хүүхэд багачууд, иргэдийг замын хөдөлгөөнд ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 290 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Жолооч, эцэг, эхчүүд та бүхэнд Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулан байрлуулахгүй байх, бага насны хүүхдээ автомашины арын суудалд хамгаалах бүс, суудлыг хэрэглэж зөв тээвэрлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдээ гараас нь хөтөлж эсвэл тэвэрч оролцох, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here