Нүүр хуудас Нийгэм Боловсрол МУЗ: Уран бүтээлчдэд “Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдаан нээлттэй

МУЗ: Уран бүтээлчдэд “Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдаан нээлттэй

168
0
gerelt-morid-naadam
Монголын Урлагийн Зөвлөл нь Америк дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ын гэгээн дурсгалд зориулан “ГЭРЭЛТ МОРЬД” уралдааныг зарлаж байна

Монголын Урлагийн Зөвлөл нь Америк дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ын гэгээн дурсгалд зориулан “ГЭРЭЛТ МОРЬД” мэргэжлийн түвшний уран бүтээлийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тэтгэлэгт уралдааныг зарлаж байна.

Уралдааны тухай

“ГЭРЭЛТ МОРЬД” тэтгэлэгт уралдаан нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжиж, шинэ санаа, шинэлэг агуулга бүхий орчин үеийн шинэ бүтээл туурвихад зориулан 5 сая төгрөг хүртэлх тэтгэлгийг уран бүтээлч болон уран бүтээлийн баг хамт олонд олгоно. Уралдаан нь урлагийн бүх төрлөөр бүтээл туурвидаг уран бүтээлчдэд нээлттэй.

Урлагийн төрөл:

Дүрслэх (уран зураг, баримал, видео, медиа, гэрэл зураг, дизайн ба бусад)
Тайз, дэлгэцийн бүтээл (хөгжим, бүжиг, жүжиг, кино, цирк ба бусад)
Утга зохиол, яруу найраг

Сонгон шалгаруулах шалгуур:

Мэргэжлийн түвшинд туурвих шинэ санаа бүхий орчин үеийн шийдэлтэй бүтээл байх
Бүтээл нь олон нийтэд урьд өмнө нь танилцуулагдаагүй байх
Бүтээл нь нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц агуулга, хэлбэртэй байх
Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай уран бүтээлч буюу баг хамт олон байх

Сонгон шалгаруулалт:

Уран бүтээлчийн уралдаанд ирүүлсэн материал, танилцуулгад тулгуурлан МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, АНУ дах Монголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ.

Бүрдүүлэх материал

Уран бүтээлчийн дэлгэрэнгүй намтар, багаар оролцож байгаа бол багийн танилцуулга
Уран бүтээлийн төсөл, төсвийн хамт

Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа:

2018 оны 10 сарын 25

Уралдааны материалыг 2018 ОНЫ 10-Р САРЫН 25-НЫ ДОТОР [email protected]хаягаар хүлээн авна. Сонгон шалгаруулалтын үр дүнг 2018 оны 11-р сарын 10-ны өдөр зарлана. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-319017; 11-319015; дугаарт холбогдон авна уу.

Хавсралт 1

Өргөдлийн маягт

1. Ерөнхий мэдээлэл:

Овог нэр:
Хүйс:
Төрсөн он, сар, өдөр:
Мэргэжлийн салбар/мэргэшил : (Дүрслэх урлаг, музей, тайзны урлаг,урлагийн удирдлага менежмент, соёл ба урлаг судлал, дизайн урлаг, медиа арт, бусад)
Гадаад хэлний мэдлэг:

2. Хаяг:

Оршин суугаа хаяг:
Э-шуудан:
Утас/Факс/гар утас:

3. Боловсрол:

(Төгссөн дээд сургууль, мэргэжлийн бусад сургалт, семинар гэх мэт)

4. Уран бүтээлийн ба ажлын туршлага, өмнө хийж байсан бүтээлийн мэдээлэл:

5. Энэхүү тэтгэлэгээр бүтээх шинэ бүтээлийн танилцуулга төсөл. (Бүтээлийн агуулга, зорилго, хийгдэх арга барил, эскиз зураг гэх мэт)

6. Шинэ бүтээлийн төсөв. (Бүтээлийг туурвихад шаардлагатай санхүүгийн тооцоолол)

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here