Нүүр хуудас Нийгэм Боловсрол Оюутнууд “Тошиба” корпорацид ажиллахаар болжээ

Оюутнууд “Тошиба” корпорацид ажиллахаар болжээ

81
0
toshiba
Оюутнууд "Тошиба" корпорацид ажиллахаар болжээ

Япон Улс нь техник технологийн өндөр хөгжилтэй орон ба үйлдвэрлэл хөгжсөн учир нарийн мэргэжлийн инженер бэлтгэхэд маш тохиромжтой юм. Японы компаниуд нь шинээр орсон ажилчдаа сургаж авдаг учир инженерүүдэд сурч дадлагажих том боломж нээгдэж байна.

МУИС-ийн захиргаа, МУИС-ийн төгсөгчийн төлөөллийн хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн инженерийн хөтөлбөрийг сонгон суралцаж байгаа болон энэ хөтөлбөрөөр суралцаж төгсөх суралцагчдад Чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Тошиба корпораци болон бусад чип үйлдвэрлэгч компаниудад чипний зохион бүтээгч инженерээр ажиллах боломж нээгдээд байна.

Өнгөрөгч хичээлийн жилд Электроникийн чиглэлээр төгсөж буй оюутнуудад энэхүү хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, 16 оюутныг Япон хэлний сургалтад хамруулсан юм. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаний олон улсын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Такай Япон хэлний сургалтад суусан оюутнуудтай ажлын ярилцлага хийсэн бөгөөд МУИС-ийн ХШУИС-ийг Электроникийн чиглэлээр төгссөн 12 хүн ярилцлагад тэнцэж Япон Улсын Тошиба корпорацид ажиллахаар болсон. Эдгээр 12 төгсөгч 2018 оны 11 дүгээр сард Япон Улсыг зорино.

МУИС-ийн төгсөгчид маань гуравхан сарын дотор Япон хэлний N4-н түвшинд хүрсэн бөгөөд дараагийн ээлж 2019 оны 4 дүгээр сард Япон Улсыг зорино. Цаашид чипний загвар зохион бүтээх өндөр технологийн мэргэжлийн инженерийг Япон Улсад бэлтгэж дадлагажуулах ажлыг жил бүр МУИС-тай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here