Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Уншлагыг дэмжих-2021” төсөл хэрэгжүүлэхийг дэмжих, эсэх талаар хэлэлцэв.
Төслийн танилцуулгыг НИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн бодлогоон хороон дарга Д.Мөнхжаргал танилцууллаа.
Нийслэлийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал уг төслийг санаачлан хэрэгжүүлж буй.
Уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлж, шинэ арга, хэрэгсэл нэвтрүүлэх зүрилготой эл төслийн үр дүнд дүүрэг бүр номын сантай болж, суудлын тоо нь нэмэгдэх юм.
Мөн ангийн болон гэрийн номын сангаар дамжуулан уншлагын нэмэлт хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон талт ажил өрнөх онцлогтой. Тэргүүлэгчид уг төслийг дэмжиж, хэрэгжүүлэхээр болов.