2018 онд 27 цэцэрлэг, 12 сургууль, тус бүр долоон спорт заал, дотуур байр ашиглалтад оруулна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт 265,
соёл, урлагийн салбарт 50, биеийн тамир, спортын салбарт 10, нийт 325 төсөл, арга хэмжээнд 262.7 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан.
Санхүүжилтийн гүйцэтгэл 10 дугаар сарын 09-ний байдлаар 59.1 тэрбум төгрөг буюу 22.5 хувьтай байна.