Нүүр хуудас Нийгэм Боловсрол Сурагчдын хэрэглээнд “Хэмнэе, гамная дэвтэр” нэвтэрлээ

Сурагчдын хэрэглээнд “Хэмнэе, гамная дэвтэр” нэвтэрлээ

95
0
hemney gamnay
Сурагчдын хэрэглээнд “Хэмнэе, гамная дэвтэр” нэвтэрлээ
Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад орчны бохирдлоос урдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах сэдвээр цуврал сургалтыг 3 дугаар сараас эхлэн зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн дэвтрийн хавтсанд ногоон амьдралын хэв маяг, эрчим хүч, дулаан, ус хэмнэх, орчны бохирдлоос сэргийлэх талаар ойлголт өгөх энгийн ойлгомжтой зурагт мэдээллийг оруулж, сурагчдын хэрэглээнд гаргахаар боллоо.

Хүүхэд багачууд өдөр тутам хэрэглэдэг дэвтрээр нь дамжуулан байгаль орчноо хайрлах, байгалийн шавхагдах нөөц баялагийг хэмнэлттэй хэрэглэж сурах дадалтай болгоход энэхүү “Хэмнэе, гамная дэвтэр”–ийн ач холбогдол оршиж байна.

Энэхүү санаачилгыг Таван богд группийн Улаанбаатар принт хэвлэх үйлдвэр дэмжин оролцохоо илэрхийлж, 2018 оны 9 дүгээр сараас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулж “Хэмнэе, гамная дэвтэр”-ийг хэрэглээнд нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here