Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Хөвсгөл аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Хөвгөл аймагт зохион байгуулж, 2 дахь өдрөө ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд хүний эрхийн сургалтуудыг тус аймаг дахь төрийн албан хаагчдад явуулж, аймгийн удирдлагууд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Мөн иргэдээс ирүүлсэн гомдлын мөрөөр зарим суманд очиж ажиллажээ.
Хүний эрхийн асуудлаар иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэж байгаа тул манай тус ажлын хэсэгтэй холбогдож болох юм байна.