ЭЕШ-ын БОСГО ОНООГ 480 болгон нэмэгдүүллээ
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн А/195 тушаалаар дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Элсэлтийн Ерөнхий Шалгалтын босго оноог 480 болгон нэмэгдүүлжээ.
Өөрөөр хэлбэл элсэлтийн оноо доод тал нь 480 байх бөгөөд түүнээс дээш хэд байхыг их, дээд сургуулиуд өөрсдөө тогтоох юм байна. БСШУСЯ, БҮТ, холбогдох байгууллагууд хамтран судалгаа хийсний үндсэн дээр ийнхүү босго оноог нэмэгдүүлж өгснөөр дээд боловсролыг чанаржуулах ач холбогдолтой гэж үзжээ.
2018 оны Элсэлтийн Ерөнхий Шалтгалтын онлайн бүртгэл хоёрдугаар сарын 5-нд эхэлсэн.
Шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ны 18:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх юм.