Нүүр хуудас Нийгэм Боловсрол Өвөрхангай аймагт уншиж бичиж чадахгүй 177 иргэн байна

Өвөрхангай аймагт уншиж бичиж чадахгүй 177 иргэн байна

1111
0

2000-аад оны эхээр тус аймагт цэргийн насны 3000 гаруй залуу бичиг үсэг үл мэдэгч байсан бол жил дараалан багассаар 2016 онд 203, 2017 онд 177 хүрч буурчээ.
Аймгийн Насан туршийн боловсролын төв/НТБТ/-өөс ийг багийн Засаг дарга нартай хамтран бичиг үсгийн боловсролгүй иргэдnau илрүүлж, шат дараалсан сургалтад хамруулж байгаа бөгөөд өнгөрсөн жил 613 хүн, энэ жил 535 хүн суралцжээ.
Энэ онд бичиг үсгийн боловсролгүй 177 иргэний 88 нь анхан шат, 69 нь дунд шат, 19 нь гүнзгий шат, нэг иргэн бичиг үсэг тайлагдалтын дараах шатанд сурч байна. Суралцагчдаас 36 нь эмэгтэй, бусад нь эрэгтэй аж. Харъяа сумдаар авч үзвэл Баруунбаян-Улаан суманд 28, Арвайхээрт 23, Төгрөгт 21, Богдод 17, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан сумдад тус бүр 11, бусад сумдад 10-аас доош хүн байна. Насны хувьд 151 нь 15-аас дээш насныхан юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 27 иргэн байна.
НТБТ-ийн ахлах мэргэжилтэн Д.Оюунтуяа хэлэхдээ “Мал хувьчлалтай холбоотойгоор нэг үе хүүхдийг, ялангуяа эрэгтэй хүүхдийг мал дээр их гаргасан. Түүнээс шалтгаалж бичиг үсэг үл мэдэгч хүн олширсон ч НТБТ-ийг байгуулснаар энэ асуудал шийдэгдэж байгаа. Ер нь ар гэрийн гачигдал, өөрийн хүсэл сонирхолгүй байдлаас шалтгаалж сургуульд сурахыг хүсдэггүй хүүхэд олон бий. Сумдад байгуулсан манай нэгжүүдээс тэдгээр хүүхдүүдийг илрүүлж, багийн дарга нартай хамтарч хүчээр шахам сургалтад хамруулж байна” гэлээ.
Бичиг үсэггүй байгаа шалтгааны дийлэнх хувь нь төвөөсөө алс хол амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй, өөрөө сурах сонирхолгүй зэрэг байдлаас болж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here