Нүүр хуудас Нийгэм Боловсрол “Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ” эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа.

“Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ” эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа.

458
0

Стратеги Академи ТББ,  “Нийгмийн Ардчилал” MОХ хамтран Монгол Улсын ирээдүй,  хөгжлийн түүчээ болсон оюутан залуусын дунд “Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ” эссэ бичлэгийн уралдааныг зарлаж, 9 сарын 27-ны өдөр шилдгүүдээ шалгарууллаа. Эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрт МУИС-ийн Философийн ангийн IV курсын оюутан Б.Болдцэцэг, II байрт СЭЗИС-ийн Маркетингийн удирдлагын I курсын оюутан Г.Баттуул, III байрт МУБИС-ийн Сэтгүүлзүйн I курсын оюутан С.Ундармаа,  тусгай байрт ШУТИС-ийн харьяа Үйлдвэр технологийн сургуулийн Хувцас дизайны ангийн оюутан Э.Наранжаргал, ҮБХИС-ийн харьяа Аюулгүй байдлын сургуулийн сонсогч Г.Дөлгөөн нар тус тус шалгарсан байна.

Стратеги Академи ТББ  шилдгээр шалгарсан эссэг  2017 оны 10 дугаар сард зохион байгуулагдах “Боловсролын шинэчлэлийн асуудал” эрдэм шинжилгээний хуралд оролцуулж, оюутан залуучуудын үзэл бодол, байр суурь, ирээдүйн зорилго, улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг нь дэмжих зорилготой олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Дашрамд өгүүлэхэд уралдаанд ирсэн шилдэг эссэ бичлэгүүдийг нийслэлийн ЕБС-ийн  ахлах ангийн  мэргэжлээ хэрхэн сонгох талаар бодож суугаа 400 гаруй  сурагчид ирж сонслоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here