Нүүр хуудас Нийгэм Боловсрол “Номын баринтаг” хандивлах ёслол…

“Номын баринтаг” хандивлах ёслол…

349
0
“Номын баринтаг” хандивлах ёслол...
“Номын баринтаг” хандивлах ёслол...

Эх хэлний өдрийг тохиолдуулан Үндэсний номын санд “Номын баринтаг” хандивлах ёслол боллоо. Одоогоор тус номын сангийн сан хөмрөгт нийт 35000 орчим ном, судар баринтаггүй болон баринтагийг яаралтай солих шаардлагатай байгаа хэдий ч улсын номын сангийн төсөвт энэхүү чиглэлийн санхүүжилт тусгагдахгүйгээр өдий хүрчээ. Иймээс Үндэсний номын сан, JCI капитал байгууллагатай хамтран эртний ном судрын хадгалалт хамгаалалтыг сайжруулах үүднээс “Номын баринтаг” төслийг 2015 оноос хэрэгжүүлж буй.

Өнөөдрийн үйл ажиллагаанд хөдөө, орон нутгаас болон хувиараа баринтаг хандивлахаар цөөнгүй хүмүүс ирсэн бөгөөд 108-аас дээш баринтаг бэлэглэсэн “Цэнтр регион” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуульд өргөмжлөл үнэ бүхий зүйл гардуулав. JCI капитал байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг ээжүүдийн “Хайрын хүч” ТББ-тай хамтран баринтаг оёж, тэднийг ажлын байраар хангаж байгаа аж. Сошиал орчинд “Номын баринтаг” төслийн пэйж хуудаст баринтаг хэрхэн оёх талаарх аргачлалыг байршуулсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд сайн дурын хэн ч оролцох боломжтой аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here