Нүүр хуудас Нийгэм Боловсрол “Хүүхэд, гэр бүлд ээлтэй” шилдэг байгууллагыг шалгаруулна

“Хүүхэд, гэр бүлд ээлтэй” шилдэг байгууллагыг шалгаруулна

191
0
huuhded-eeltei
“Хүүхэд, гэр бүлд ээлтэй” шилдэг байгууллагыг шалгаруулна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.5.9.дэх заалтаар Үйлчилгээний байгууллагууд

/худалдааны төв, зоогийн газар, галт тэрэг, онгоцны буудал, банк, үзвэр үйлчилгээний газар/-д хүүхдэд ээлтэй, гэр бүлийг дэмжсэн үйлчилгээг нэвтрүүлэх, Хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх санал санаачлагыг өрнүүлж,

“Хүүхэд, гэр бүлд ээлтэй” байгууллага, үйлчилгээ, орчныг шалгаруулан, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг үйлчилгээний байгууллагуудыг хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр уриалах, санал санаачлагыг дэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих, нийгмийн хариуцлага, ухамсрыг дээшлүүлэх зорилготой

“ХҮҮХЭД, ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ 2018 ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА” шалгаруулах үйл ажиллагаа 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллага, сургууль, цэцэрлэг ресторан зоогийн газар, худалдааны төв, галт тэрэг, онгоцны буудал, банк, үзвэр үйлчилгээний газар хамрагдах бөгөөд 2018 оны 11 сарын 25 дотор дараах номинацаар 2 үе шаттайгаар шалгаруулна.

Үүнд:

Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг
Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо
Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль
Хүүхэд гэр бүлд ээлтэй цэцэрлэг
Хүүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын, төрийн бус байгууллага байгууллага
Хүүхэд, гэр бүлд ээлтэй галт тэрэг, онгоцны буудал, банк, үзвэр үйлчилгээний байгууллага
Хүүхэд, гэр бүлд ээлтэй ресторан зоогийн газар, худалдаа үйлчилгээний байгууллага /5 хүртэл/
Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэрийг шалгаруулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here