JCI Монгол” байгууллагаас “JCI Монгол-Ирээдүй” төслийг хэрэгжүүлж байгаа аж. Төслийн хүрээнд шилдэг оюутанд дэмжлэг үзүүлэх юм байна. “JCI Монгол” байгууллагаас шилдэг оюутанд дэмжлэг үзүүлэх төслийн удирдамж:
“JCI Монгол” байгууллага нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ.
Бид чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд сурагчийн ширээнээс их дээд сургуульд элсэн, оюутны амьдралд хөл тавин орж буй хүүхэд, өсвөр үеийнхэнд дэмжлэг үзүүлэхээр нэгэн төслийг шинээр эхлүүллээ. Төслийн зорилго: Сургуулиа амжилттай төгсөж Монголын шилдэг их дээд сургуульд тэнцсэн ч сургалтын төлбөрөө төлөх боломжгүй байгаа хүүхэд, өсвөр үеийнхэнд бодит дэмжлэг үзүүлнэ.
Ивээн тэтгэлгийн хэмжээ: Тухайн сургуулийн 1-2-р дамжааны сургалтын төлбөр байна.
Хамрагдах оюутны тоо: 5 оюутан
Өргөдөлийг 2017 оны 9 дүгээр сарын 10 хүртэлх хугацаанд [email protected] хаягаар хүлээн авч 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэрлэнэ.
Өргөдөл ирүүлэхэд бүрдүүлэх материал:
1. Тухайн их дээд сургуульд тэнцсэнийг батлах бичиг баримт, хуулбарын хамт
2. 1 дүгээр курсийн төлбөрийн хэмжээ
3. 12-р анги төгссөн гэрчилгээний хуулбар
4. Тэтгэлэгт хамрагдах шалтгаанаа тайлбарласан хүсэлт /word file/
5. Тухайн сургууль болон мэргэжлээ сонгосон шалтгаан, суралцах төлөвлөгөө, өөрийн бусад давуу тал, амжилтыг илэрхийлсэн эсээ 300 үгэнд багтаан бичнэ. /word file/ Энэхүү тэтгэлэгт хамрагдан 2 дугаар курсээ амжилттай төгссөн оюутанд 3 болон 4 дүгээр курсийн сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх зорилгоор Улирлын амралт, Зуны амралт, Дадлагын хугацаанд JCI Монгол байгууллагын гишүүдийн компани, аж ахуйн нэгжид цалинтай дадлага хийх боломж олгоно.