Нүүр хуудас Нийгэм Боловсрол 150 сурагч БНХАУ-д тэтгэлэгээр суралцах БАТЛАМЖ-аа гардлаа

150 сурагч БНХАУ-д тэтгэлэгээр суралцах БАТЛАМЖ-аа гардлаа

108
0
suragchid batlamjaa gardlaa
Сурагчид тэтгэлээр суралцах БАТЛАМЖАА гардлаа
Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн 150 сурагч БНХАУ-ын их, дээд сургуулиудад 30-100 хувийн тэтгэлэгтэй суралцах болж, өнөөдөр батламжаа гардлаа.

Тус дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 19, хувийн найман сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 12 дугаар ангид 2550 сурагч суралцдаг аж. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг олон улсын чанартай боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэхээр тус дүүргийн ЗДТГ болон Олон улсын боловсрол хөгжил сан хамтран БНХАУ-д 30-100 хувийн тэтгэлгээр суралцуулах ажлыг зохион байгуулж буй юм.

Энэ хүрээнд төгсөх ангийн сурагчдыг хоёр шатны шалгалтад хамруулж, 150 хүүхдийг сонгосон байна. Шалгалтад 800 гаруй сурагч хамрагдсанаас 65 дугаар сургуулийн сурагч Л.Багабанди тэргүүн байранд шалгарч 100 хувийн тэтгэлэг авчээ. Харин хоёрдугаар шатны шалгалтад тэнцсэн сурагчид 30-70 хувийн тэтгэлэг авах аж.

Сурагчид нэг жилийн хэлний бэлтгэлд хамрагдсаны дараа сонгосон мэргэжлийнхээ дагуу их дээд сургуулиудад суралцах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here