Өчигдөр буюу /2019-01-06/-ний өдөр Булган аймгийн Орхон суманд Орхон голоор “Террана” загварын суудлын авто машин дөрвөн зорчигчтой зорчиж яваад голын эргээс 200 метрт мөс цөмөрч суусан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын аврах алба хаагчид 55 км замыг туулан хоёр цаг гаруй ажиллаж авто машиныг татаж гаргажээ.
Он гарсаар улсын хэмжээнд аврах ажиллагааны гурван тохиолдол бүртгэгдэж, зургаан хүний амийг аварчээ.