Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид бусдын биеийг хүчээр үнэлүүлдэг бүлэг этгээдийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-ны өдөр илрүүлэн баривчилжээ.
Бүлэг этгээдүүд өөрсдийн эрхшээлдээ нийт таван эмэгтэйн биеийг хүчээр үнэлүүлдэг байсан аж. Тэдний эрхшээлд биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийн дунд гурван насанд хүрээгүй хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй байжээ.
Бусдын биеийг хууль бусаар, хүчээр үнэлүүлдэг байсан гэх бүлэг этгээдүүдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Энэ оны есдүгээр сараас хойш Эрүүгийн цагдаагийн алба хаагчид бусдын биеийн хүчээр үнэлүүлж, бэлгийн мөлжлөг үйлддэг байсан нийт таван бүлэглэлийг илрүүлэн шалгаж байгаа аж.