Бяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт өчигдөр буюу 12- дугаар сарын 08 ны өдөр бөхийн өргөөнөө халуун сэтгэлийн аянд дуу хоолойгоороо нэгтсэн бүх оддын тоглолт 4 цаг гаруй үргэлжлэлээ. Урлаг гэдэг ертөнц хүмүүний сэтгэлийг хөглөж хорвоог зөөллөж тэр дундаа танхим дүүрэн үзэгчдийн сэтгэлийн гүндэх утсыг Тэмүүлэн хүүгийн хүнд өвчин таствуу гэлтэй үзэгчид номер дараалан гарах дуучдын дууг даган дуулж нэгэн үдшийг алга ташилтаар дүүрэн өнгөрөөлөө.
Б.Тэмүүлэн хүүгийн тухай: Бат-Эрдэнэ овогтой Тэмүүлэн хүү өдгөө зургаахан настай тэрээр эх үрийн хайраа мэдэрч амжаагүй балчир насан дэрээ зөвхөн хүүхдэд тусдаг Нейроплазтома буюу “Мэдрэлийн эсийн хорт хавдар” гэх нэн ховор өвчнөөр оношлогдоод есөн сар гаруйг үджээ. Тэрээр н.Батэрдэнэ гэх Монголын нэгэн залуухан гэр бүлийн бага хүү болон мэндлээд хорвоогийн тоосыг үргээж чадаагүй байж хүнд өвчин тусаж түүний ээж аавд сэтгэлийн хүнд цохилт боллоо. Хүүгийн гэр бүл, аав ээжийн найз нөхөд хамтран өнгөрсөн хавраас буюу гуравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл эмчилгээний зардалд шаардагдаж буй 1 тэрбум төгрөг цуглуулахаар ажилласан байна. Сайхан сэтгэлт монголчуудын тус дэмээр 250 сая төгрөг цугларч энэхүү хандивын мөнгөөр БНСУ-д нийт 9 удаагийн хими эмчилгээ, хавдар авах хагалгаа, олон удаагийн нарийн шинжилгээ, эмнэлэгийн ор хоногийн төлбөрт зарцуулагдаж хүүг өдий хүртэл амьдруулах амь тариа болж чаджээ.
Бяцхан хүү Б.Тэмүүлэнгийн өмнө гурван хагалгаа, 11 хими эмчилгээ, нөхөн сэргээх болон туяа эмчилгээ хүлээж буй. Хүүгийн эмчилгээний нийт зардалд 500 сая вон буюу ТЭРБУМ гаруй төгрөг шаардлагатай байснаас 750 орчим сая төгрөг дутаж байгаа гэдгийг тоглолтын үеэр хэллээ.Хэрвээ хүүгийн эмчилгээ, хагалгааны зардал тасралгүй үргэлжлүүлж чадвал эдгэрэх магадлал 98 хувь гэдгийг эмч нар хэлсэн байна. Эмнэлэгийн хэллэгээр бол энэ нь бүрэн эдгэх боломжийг заадаг аж.
Энэхүү хандивын аянд МУСТА, “Хайрлаарай 365” ТББ-ын тэргүүн дуучин Г. Эрдэнэтунгалаг, “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Г. Алтантүрүү, зохиолч, найруулагч С. Баярсайхан тэргүүтэй урлаг соёлын нэр бүхий хүмүүс нэгдэж Б. Тэмүүлэн хүүд сэтгэлийн дэм, эмчилгээний зардлыг нь олох ард олны “ТЭМҮҮЛЭНД ТУСЛАХ АЯН”-г албан ёсоор зарлаж үйл ажиллагааг явуулсаар хандивын тоглолтыг хийлээ.
Б.Тэмүүлэн эдгэх боломжтой. Гурван сая Монголоос хоёр хүүхдэд оноож нүүрлэсэн аюулт өвчний савраас Б.Тэмүүлэн хүүг аврах боломж зөвхөн та бидний нэгнээ гэх сайхан сэтгэл юм. Б.Тэмүүлэн хүү БНСУ-ын Самсунг эмнэлэгт байгаа түүний ээж тоглолтын үеэр биднийг сэтгэл зүрхээрээ дэмжиж хандив өргөсөн монголчууд та бүхэндээ баярлалаа хүү минь идгэнээ гэсэн горьдлогыг зүрхэндээ хадаж хоолой зуран хэлж байгаа нь эх хүний, бүсгүй хүний хайр энэрлийг өрөвдөн үзэгч түмэн гуниг харууслын нулимсыг битүүхэн унагаж байлаа. Тоглолтод олон уран бүтээлчид тайзны ард түгжирч, хөтлөгчид уран яруу үгээрээ уралдаж байгааг нь хархад сайхан байлаа. Ингээд та бүхэнд тоглолтын хэсэг дүр зургаас сонордуулъя.