Нүүр хуудас Нийгэм Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохыг хориглов!

Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохыг хориглов!

59
0

Автотээврийн үндэсний төвийн нийслэл болон орон нутгийн 25 техникийн хяналтын төвүүдэд 2019 оны 06 дугаар сарын 10-ны байдлаар 344209 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 8713 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна.

Үүнээс:

  • – Өнгө үзэмж, ерөнхий байдлын үзүүлэлтээр – 4,828
  • – Жолооны механизмаар – 2,763
  • – Гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчилтэй – 2,607
  • – Экологийн үзүүлэлтээр – 917 тээврийн хэрэгсэл тус тус тэнцээгүй байна.

Эдгээр тээврийн хэрэгслүүдэд 1 сарын хугацаанд гэмтэл, эвдрэлээ засварлаж дахин техникийн хяналтын үзлэгт орох зөвлөмж өгсөн байна.

Тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа ороогүй, орсон боловч стандартын шаардлага хангаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна. Стандартын шаардлага хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцвол Автотээврийн хяналтын улсын байцаагч, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here