Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ хоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.
Ил задгай үүссэн хогийн цэгүүд, айл өрх, ААН-үүдийн хог хаягдлыг ачиж, цуглуулах, хотын гол гудамж зам талбай, хотоос гарсан автозамуудын цас мөс, замын тусгаарлах хайс, хашлагыг арчиж угаах, СӨХ, ААН байгууллагуудын орчны 50 хүртэлх метр нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм.
Цэвэрлэгээнд оролцоогүй ААН, байгууллагуудад Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно.