Нүүр хуудас Нийгэм Б.Арго: Фейсбүүк, Твиттерийг хориглох хэрэгтэй

Б.Арго: Фейсбүүк, Твиттерийг хориглох хэрэгтэй

163
0

“Цахим халдлагаас ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Б.Арго өнөөдөр Фейсбүүк болон Твиттерийг Монгол Улсад хэрэглэхийг хориглох уриалга гаргав.

Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд Фейсбүүк болон Твиттерийг хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээний сөрөг нөлөө ч их гарах болсон. Хүмүүс нэг нэгнээ гүтгэн доромжилж байна. Нөгөөтэйгүүр сурагчдын сурлагад маш суугаар нөлөөлж байгаа. Дунд ангийн нэг сурагч өдөрт 4-5 цаг гар утасаар оролдож байна гэсэн судалгааг зарим байгууллагаас гаргасан байна. Гэр бүлийн амьд харилцаа үгүй болж, эцэг эхчүүд тус тусдаа өрөөнд утасаа оролдоод л суудаг боллоо. Тиймээс Фейсбүүк болон Твиттерийг хориглох хэрэгтэй. 1.3 тэрбум хүн амтай БНХАУ хүртэл энэ хоёроос татгалзаж, Тэнд Wechat, Webao гэсэн өөрсдийн сүлжээг ашиглаж байна. Тиймээс Монгол ч бас өөрийн сүлжээтэй болох нь зөв. Ингэхдээ тухайн сүлжээнд зөвхөн регистрийн дугаараараа бүртгүүлдэг болох хэрэгтэй. Ингэснээр нууц хаягнаас хэн нэгнийг гүтгэн доромжлох асуудал зогсох болно” гэлээ.

Мөн багш нарын цалин хөлсийг нэмэх боломжийн талаар өөрийн саналаа танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагч жилд 2 удаа буюу намар, хаварт сургуульдаа 50 мянган төгрөг төлдөг болох юм. Ингэснээр сургууль өөрийн гэсэн хөрөнгөтэй болох бөгөөд нийт цуглуулсан мөнгөнийхөө 20 хувийг тохижилт болон бусад ажилд, үлдсэн хэсгийг багш нарын цалинг нэмэхэд зарцуулж болно. Ингэвэл багшийн цалинг 1.4 саяд хүргэх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Хэдийгээр ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох хуультай ч өнөөгийн нөхцөлд тийм ч тохиромжгүй хэмээсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here