Нүүр хуудас Нийгэм Б.Чингис: Гэрэлт гудамжны замыг будахад нийслэлээс төсөв гараагүй

Б.Чингис: Гэрэлт гудамжны замыг будахад нийслэлээс төсөв гараагүй

166
0
gerelt-gudamj
Гэрэлт гудамжны замыг будахад нийслэлээс төсөв гараагүй
~ Гэрэлт гудамжны замыг будахад нийслэлээс төсөв гараагүй~

“Гэрэлт гудамж”-нд хийгдсэн тохижилтын хүрээнд тухайн гудамжны замыг өнгөрсөн өдрүүдэд будсан. Харин хүчтэй усархаг борооны улмаас замын будаг арилсан талаар холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ.

“Жоби” ХХК-ийн ерөнхий менежер Б.Чингис

“Нийслэлийн Засаг дарга бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр бид өөрсдийн үйлдвэрлэж байгаа будгаар нийслэлийн аль нэг замыг өөрсдийн хөрөнгөөр будаж, шинэчилж өгөх санал тавьсныг нааштайгаар хүлээн авсан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж биднийг Гэрэлт гудамжны тохижилтын хүрээнд замыг будах зөвшөөрөл өгсөн. Бид холбогдох байгууллагуудтай зөвшилцөж зөвшөөрөл авч будаж эхэлсэн. Бид ням гаригт замын хөдөлгөөнийг хязгаарлаж будгийн ажлыг эхэлсэн. Замын хөдөлгөөнийг нээх зайлшгүй нөхцөл үүссэний үндсэнд лхагва гаригт хөдөлгөөнийг нэвтрүүлсэн. Замын будаг 2 үе будагдаж нэг үе будаг 4-5 хоногт бүрэн хатах ёстой. Гэвч цаг уурын нөхцөл байдал нөлөөлж, хүчтэй ширүүн бороо орсны улмаас будаг урсаж арилсан. Ийм асуудал үүссэнд ард иргэдээс уучлал хүсч байна. Мөн хариуцлагатайгаар мэдэгдэхэд энэхүү ажлыг хийхэд нийслэлээс нэг ч төгрөгийн зардал гараагүй бөгөөд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн зардлаар 10 гаруй сая төгрөгөөр хийсэн” гэлээ.

“Жоби” ХХК анх удаа Монгол улсад Герман технологиор замын тэмдэглээний будаг үйлдвэрлэж байгаа юм. Дээрх зам дээр үүссэн нөхцөл байдлыг баримтжуулан Герман улс руу явуулжээ. Замыг дахин будах, цаашид хэрхэхээ мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөх юм.

Замын ажлын гүйцэтгэлийг Улаанбаатар Зам засвар арчлалтын газар гүйцэтгэсэн байна. Гаргасан зураг төслийн дагуу 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 өдөр будгийн ажлыг хийсэн байна. Замын цагдаагийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлтэйгөөр энэ ажил эхэлсэн. Замын будаг өнгө хувирал явагдах байдал зэрэг лабораторийн шинжилгээг хийлгэсэн байна. Бүрэн бэхжилт хийгдээгүй, хоёр дахь үе будаг хийгдээгүй байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here