Нүүр хуудас Нийгэм Вакцины гэрчилгээ олгох ЦАХИМ үйлчилгээ хэвийн явагдаж байна

Вакцины гэрчилгээ олгох ЦАХИМ үйлчилгээ хэвийн явагдаж байна

145
0
covid-19-vaccine-passport
Вакцины гэрчилгээ олгох ЦАХИМ үйлчилгээ хэвийн явагдаж байна

Монгол Улс Засгийн газар “Ковид-19” халдварын урьдчилан сэргийлэх вакциныг иргэддээ 2021 оны хоёрдугаар сараас хийж эхэлсэн билээ. Вакцинжуулах үйл ажиллагааг ЭМЯ-наас зохион байгуулан, бүх үйл явцыг бүрэн цахимжуулан ажиллан байна.

Үүний дагуу иргэд өөрийн хийлгэсэн вакцины талаар бүрэн мэдээлэл, үйлчилгээний байгууллага, албан байгууллагууд үйлчлүүлэгч, хэрэглэгчийнхээ вакцин хийлгэж дархлаа тогтсон эсэх талаар цахим хэлбэрээр шуурхай авах боломжтой боллоо.

Иргэн нь цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д нэвтэрч орсноор өөрийн хийлгэсэн вакцины нэр, үйлдвэрлэгч, хийлгэсэн он сар өдөр, ямар эрүүл мэндийн байгууллагаар хийлгэсэн зэрэг мэдээллээ харах боломжтой.

~“Ковид-19” вакцины гэрчилгээ олгох ЦАХИМ үйлчилгээ хэвийн явагдаж байна~

Үйлчилгээний болон албан байгууллага нь үйлчлүүлэгчдийгээ халдвараас сэргийлэх зорилгоор тухайн үйлчлүүлэгч иргэний вакцины тариулсан эсэх талаар мэдээллийг “e-Mongolia” системээр нэвтэрч орохгүй шуурхай шалгах боломжтой. Энэ тохиолдолд өөр иргэний эрүүл мэндийн мэдээлэлд хандаж буй тул зөвхөн хэдэн тун вакцин тариулсан, баталгаажсан талаар товч мэдээллийг харна. Шаардлагатай гэж үзвэл тухайн иргэн “e-Mongolia” аппликейшнээрээ нэвтэрч орон бүрэн мэдээллийг харуулах боломжтой.


Вакцины гэрчилгээ ийнхүү цахим хэлбэрт шилжсэнээр иргэд нийтээрээ хэвийн горимд шилжин ажиллах бололцоо бүрдэх юм. Вакцины гэрчилгээгээ та “e-Mongolia” системээс албан форматын дагуу лавлагаа хэлбэрээр монгол болон англи хэл дээр авах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here