Нүүр хуудас Нийгэм Газар хөдлөлтийн давтамж, магнитудын хэмжээ нэмэгдэж байна

Газар хөдлөлтийн давтамж, магнитудын хэмжээ нэмэгдэж байна

400
0
gazar hodlolt
Газар хөдлөлтийн давтамж, магнитудын хэмжээ нэмэгдэж байна

Газар хөдлөлтийн давтамж, магнитудын хэмжээ нэмэгдэж байна.

Манай улсын газар хөдлөлтийн давтамж 2005 оноос хойш эрс нэмэгдэж, энэ хэрээр магнитуд нь хүчтэй болж байгаа аж.

Тухайлбал, 2015 онд улсын хэмжээнд 30 мянган удаа газар хөдөлсөн бол 2016 онд 38.4 мянган удаа газар хөдөлжээ. Ингэхдээ 3.5 магнитудаас их буюу хүчтэй газар хөдлөлт 77 удаа болжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн З.Баттулга нэгэн ярилцлагадаа

“Улаанбаатар хотын ойролцоо найм хүртэл магнитудын хүчтэй газар хөдлөлт болбол нийслэлийн барилга байгууламжийн 20-50 орчим хувь нь нурж унана. Хүн амын 30-60 орчим хувь нь өртөх магадлалтай” гэсэн юм.

Улаанбаатар хотын ойролцоо газар хөдлөлтийн идэвхтэй гурван бүс байдаг аж.

Тодруулбал, “Эмээлт”, Хустайн нуруу, Төв аймгийн Сэргэлэн сум орчим аж. Идэвхжил өндөртэй эдгээр бүсэд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж болон магнитудын хэмжээ нэмэгдэж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here