Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг ирэх сарын 16-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
Дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налах, Багахангай дүүрэгт нийт 24 байршлын газрыг худалдана.
Дуудлага худалдаа арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 10:00 цагт нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхарын хурлын зааланд нээлттэйгээр явагдана.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг арваннэгдүгээр сарын 14-ны өдрийн 09:30 минутаас эхлэн 16-ны өдрийн 09:30 цаг хүртэл нийслэлийн Төрийн захиргааны Хангарди ордон,
3 давхарт, нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн 307 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.