Нүүр хуудас Нийгэм Газар өмчлөлийн аян Чингэлтэй дүүрэгт эхэллээ

Газар өмчлөлийн аян Чингэлтэй дүүрэгт эхэллээ

301
0

Иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян өнөөдрөөс Чингэлтэй дүүрэгт эхэллээ. Аянд тус дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209 айл хамрагдана. Судалгаанд хамрагдсан 209 айлуудад хорооны хэсгийн ахлагч болон дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдээр дамжуулан урьдчилан мэдээлэл хүргүүлсэн байгаа юм. Өнөөдрөөс нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд судалгаанд хамрагдсан айл бүрт очиж газрын зөрчилтэй бол зөрчлийг арилгаж, холбогдох материалыг бүрдүүлэн авна. Аян Чингэлтэй дүүрэгт 22-ыг дуустал явагдаж, хуваарийн дагуу Сүхбаатар дүүрэгт үргэлжилнэ.

Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд Хан-Уул дүүрэгт энэ сарын 13-15-ны өдрүүдэд ажиллан 170 айлын газар дээр очиж, өмчлөх боломжтой 74 иргэний газар өмчлөх хүсэлтийг хүлээн авлаа.

Судалгаанд 226 айл өрх хамрагдсан боловч дахин төлөвлөлтийн байршилд хамрагдан гэрээ байгуулсан 13, газраа өмчлөх боломжгүй 15, Газрын эрхээ барьцаалсан 4, хамтран өмчлөгчөө хасуулж байж өмчлөх 6, эзэмших эрхээ шилжүүлсний дараа өмчлөх 32, эзэнгүй байсан 41, хашаагүй хоосон газар 11 байжээ. Мэргэжилтнүүд хуваарийн дагуу айлуудад очиход эзэнгүй таарвал хашаан дээр зар наах, хэсгийн ахлагч нараас утасны дугаарыг авч тухайн айлын эзэдтэй холбогдож, мэдээлэл өгч ажилласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here