“Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 1 дүгээр орцны жижүүрийн өрөө шатаж байна” гэсэн дуудлага хоёрдугаар сарын 14-ний өдөр 14:54 цагийн орчим тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн ахлах дэслэгч Э.Энхбаяр захирагчтай гуравдугаар салааны аврагчид ажиллаж, гал түймрийн голомт, утаажилтын бүсээс 21 хүнийг гаргаж, амь насыг нь авран хамгаалсан байна.
Тус байрны жижүүрийн өрөөнд гал гарсны улмаас тухайн орцонд утаажилт үүсч, оршин суугчид угаартах нөхцөл байдал үүссэн байжээ.