Нүүр хуудас Нийгэм Геологичидоос төрсөн ардын багшдаа баяр хүргэлээ

Геологичидоос төрсөн ардын багшдаа баяр хүргэлээ

210
0

Монгол Улсын Ардын багш хэмээх эрхэм цолоор шагнагдаад буй ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн ахмад багш, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Лхамсүрэнг өнөөдөр Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хүлээн авч, баяр хүргэлээ.

Салбарын сайд олон зуун охид, хөвгүүдийг эрдэс баялагийн эрэлчин болгосон буурал багшид баяр хүргэхийн ялдамд Монгол Улсын Засгийн газраас эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого, геологийн салбарын хөгжилд анхаарах чиглэлүүдээ товч танилцуулав.

Монголын геологичдын анхны багш нарын нэг Ж.Лхамсүрэн салбарын сайдаар мэргэжлийн хүн ажиллаж байгаад талархалтай байгаагаа хэлээд “Нэгэн үе геологийн салбарыг эзэнгүйдүүлж орхилоо. Геологи, уул уурхай хоёрыг салгаж ойлгох нь өрөөсгөл зүйл. Ялангуяа сүүлийн үед уурхайн геологичид бараг үгүй болжээ. Уг нь геологич хүн уурхайг олж нээхээс эхлээд уурхайг хаасны маргааш хүртэл тэнд байх чухал үүрэгтэй” гэсэн юм.

Ардын багшийн сургаал, зөвлөмжийг сонсох уулзалтад УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбат болон мэргэжилтнүүд оролцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here