Нүүр хуудас Нийгэм Говьсүмбэр аймагт илэрсэн СУМ, ГАЛТ хэрэглэлийг аюулгүй болгов

Говьсүмбэр аймагт илэрсэн СУМ, ГАЛТ хэрэглэлийг аюулгүй болгов

95
0
govisumber-galt-zewseg
Говьсүмбэр аймагт илэрсэн СУМ, ГАЛТ хэрэглэлийг аюулгүй болгов

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллаж, тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Баянмөнхийн “Байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйлс илэрлээ” гэх мэдээллийн дагуу долоон төрлийн 20 гаруй сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болголоо.

Тодруулбал, Байлдааны зориулалттай 82 мм-ийн мина дөрөв, ПОМ3-2 явган цэрэг эсэргүүцэх мина нэг, 73 мм болон 85 мм-ийн их бууны сумны хошуу нэг, 14,5 мм-ийн галт хэрэглэлийн сум нэг, сургуулийн зориулалттай 115 мм-ийн “Т-62” танкийн сум зургаа, 125 мм-ийн сум таван ширхгийг эрэл хайгуулаар илрүүлж, аюулгүй болгосон юм.

Ташрамд дуулгахад, Тус бүлэг Говьсүмбэр аймгийн иргэдийн амь нас, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болох тэдгээр сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгохоор орон нутгийг зорихоос өмнө Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу PCR шинжилгээ өгч, хариу сөрөг гарсны дараа явсан юм.

Ахмад Ч.Нямсүрэн (Зэвсэгт хүчний 084 дүгээр анги)

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here