Өнгөрөгч амралтын өдөр буюу тавдугаар сарын 4-ны өдөр таван сартай нярайг гудамжинд орхиж явсан хэрэг гарчээ.
Тодруулбал, “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр, Дөлгөөн нуурын автобусны буудлын арын гудамжинд нярай хүүхэд орхисон байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ажиллаж, нярайг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, хүүхдээ орхисон эцэг, эхийг эрэн сурвалжилж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар нярайн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд хүүхдийн эцэг, эхийг тогтоохоор ажиллаж байна.