Нүүр хуудас Нийгэм ГХЯ-ны хамт олон “Хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-нд нэгдлээ

ГХЯ-ны хамт олон “Хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-нд нэгдлээ

201
0
gadaad-hergiin-yam
ГХЯ-ны хамт олон "Хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-нд нэгдлээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар батламжлан уриалсан бөгөөд дэлхийн 180 гаруй орны 6000 гаруй байгууллага жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд уг аяныг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.

Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдсэн бөгөөд энэ жилийн аяныг “Эерэг болГоё. Харилцаа, хандлага, үйлдэл” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны албан хаагчид уг аянд нэгдэж, манлайлан оролцож байна.

Энэ хүрээнд яамны нийт албан хаагчид 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “цагаан тууз” зүүж, хүн бүр хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй байж, хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлнэ гэдгээ илэрхийлэх арга хэмжээг зохион байгуулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here