Төв аймгийн Баяндэлгэр сумын “Шувуун саарал” уяачдын холбооноос зохион байгуулах нэрт уяач Д.Батсүх агсны нэрэмжит “Хушингын хурд-2018” уралдаан ирэх зургадугаар сарын 3-нд болно.
Тус сумын Цомбын овоонд болох уралдаанд уяачид их морь, соёолон насны хүлгээ уралдуулах бөгөөд зөвхөн соёолонгийнхоо шандасыг сорих уяачаас 50 мянган төгрөгийн хураамж авах юм байна.
~Төв аймгийн Баяндэлгэр сумд “Хушингын хурд-2018” уралдаан болно~
Хүүхдийн төлөө үндэсний төвийн санамжийн дагуу уралдаанч хүүхдүүд хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвч зэрэг хамгаалалтын хэрэгслээр хангагдсан тохиолдолд уралдаанд оролцуулах аж.
Иймд уралдаанч хүүхдийг гэмтэж бэртэхээс сэргийлэх, хамгаалах хэрэгсэл өмсүүлэх, аюулгүй байдлыг хангах үүргийг тухайн уяачид хариуцах шаардлагатай юм.
Уралдаанч хүүхэд бүр гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх шаардлагатай ба морьдыг бүртгүүлэхдээ уралдаанч хүүхдийн даатгалыг шалгах бөгөөд даатгал хийлгээгүй тохиолдолд уралдаанд оролцуулахгүй гэнэ.