Нүүр хуудас Нийгэм Гэрлийн шон дээр зарлал наавал торгуулна гэв

Гэрлийн шон дээр зарлал наавал торгуулна гэв

478
0

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран автозам, замын байгууламжийн дагуух гэрлийн шон, түүний хамгаалалтын бүрээс дээр массаж болон бусад үйлчилгээний талаарх сурталчилгааны зарыг шөнийн цагаар байнга нааж байгаа иргэдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллаж байна.

Иргэд, аж ахуйян нэгжүүд нийтийн эзэмжлийн гудамж талбайн зөвшөөрөлгүйгээр суртчилгаа байршуулж, наах болсон. Энэ нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөж байна. Түүгээр барахгүй гэмт хэргийн чанартай зарлалын хуудас тавигдах болсон байгаа. УБЗАА-аас өдөр бүр зарлалын хуудсыг хуулж авч байна. Мөн нийслэлийн Цагдаагийн газарт зарлалын хуудас нааж буй хүмүүсийн талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах компанит ажлыг өрнүүлээд байна хэмээн УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр хэллээ.

Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад З.Золбаяр “Нийслэлийн цагдаагийн газраас энэ сарын 6-ны өдрөөс эхлэн гудамж талбайд байрлуулсан зар дээрх нийт 59 утасны дугаарын эзэмшигчийг олж тогтоон 16 иргэнийг судалгаанд авч дахин ийм зөрчил гаргахгүй байх талаар холбогдох хуулийн талаар зөвлөгөө өгч баталгаа гаргуулан биеэ үнэлж болзошгүй 5 иргэнийг материалжуулан эрүүгийн цагдаагийн тасагт шилжүүлэн, 8 иргэнийг Монгол улсын Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.18 дах хэсэгт зааснаар тус бүр 50,000 нийт 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгосон” хэмээв.

Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг Хот тохижилтын газар болон цэвэрлэгээ үйлчилгээний бусад байгууллагууд өглөө бүр тогтмол 200-300 зарыг хуулж байгаа юм. Дээрх арга хэмжээний хүрээнд дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд “Массаж зар”, “Саун массаж” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулсаар байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here