Нүүр хуудас Нийгэм Даамын УАШТ боллоо

Даамын УАШТ боллоо

198
0
Daamiin-ulsiin-awargiin-temtseen
Даамын УАШТ боллоо
~Даамын УАШТ боллоо~

Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг энэ сарын 15-17-нд зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээнд дэд мастер болон түүнээс доош цол, зэрэгтэй эрэгтэй 98, эмэгтэй 51 даамчин ухаанаа уралдуулав. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс Архангай аймгийн залуу тамирчин, 13 настай дэд мастер Д.Эрдэмбилэг тэргүүлж, дэд мастер С.Тулгабаатар (Сэлэнгэ аймаг, Баянгол сум) удаалан, дэд мастер Ц.Хатансайхан (Дорнод аймаг, “Алтан хүү” клуб) хүрэл медалийн болзол хангалаа.

Шагналт IV-V байрыг дэд мастер Э.Соронзонболд (Дорноговь аймаг, Даланжаргалан сум), Д.Эрдэнэ-Очир (Улаанбаатар хот, “Шинэ Монгол” сургууль) нар эзэлсэн юм.

Эмэгтэйчүүдийн ангилалд мөн л 11 настай залуу тамирчин, Дорноговь аймгийн дэд мастер Л.Надмид аваргалж, дэд мастер Б.Мөнхцэцэг (Орхон аймаг), С.Энхтүвшин (Дорноговь аймаг), Н.Лхагвадолгор (Өмнөговь аймаг), Э.Энххүслэн (Улаанбаатар хот, “Шавь” клуб) нар удааллаа. Тусгай шагналыг 76 настай ахмад даамчин Д.Гарамдорж (Говьсүмбэр аймаг), 5 настай өсвөрийн тамирчин Л.Маргад (Сэлэнгэ аймаг, Баянгол сум) нарт олгосон.

Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Баянгол сумын иргэд, багш дасгалжуулагч, удирдах ажилтнуудыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ болон МҮОХ-ны шагнал гардуулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here