Нүүр хуудас Нийгэм Дарханчууд газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралцлаа

Дарханчууд газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралцлаа

114
0
gazar_hodloltiin_surguuli
Дарханчууд газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралцлаа
~Дарханчууд газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралцлаа~

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд сар бүр “Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн” дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

“Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралцъя” уриатайгаар зохион байгуулсан энэ удаагийн дадлага сургуульд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн алба хаагчид хамрагдсан байна.

Дадлага, сургуулийг аврах дэр, аврах хоолой, аврах сагс, барилгын өндөр давхарт хоёр сунадаг шат ашиглан гарах, нэрвэгдсэн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтраах гэсэн үндсэн таван чиглэлээр зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдыг дадлагажуулсан байна.

Мөн энэ үеэр таван төрлийн өртөө дамжих буухиа тэмцээн зохион байгуулж, дадлага ажлаа бататгасан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here