Нүүр хуудас Нийгэм Дарь эхийн 1.4 км шинэ зам наадмаас өмнө ашиглалтад орно

Дарь эхийн 1.4 км шинэ зам наадмаас өмнө ашиглалтад орно

163
0
dari-eh-zam
Дарь эхийн 1.4 км шинэ зам наадмаас өмнө ашиглалтад орно

Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км замыг 57 у/м гүүрийн хамт шинээр барих бөгөөд авто замын зорчих хэсгийн өргөн 14м, 4 эгнээ хатуу хучилттай, 2 талдаа 2м өргөн ногоон байгууламж, 3м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам байхаар төлөвлөсөн. 2017 оны зургаадугаар сард эхэлсэн уг замын ажил одоо 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

otgonsukh
Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Дулааны улиралд зуслан чиглэл рүү түгжрэл ихэсдэг. Энэ зам нь түгжрэлийг 30 хувиар бууруулах ач холбогдолтой. Замын трассын дагуу 108 нэгж талбар нөлөөлөлд өртсөн байсныг чөлөөлсөн. Дөрвөн айл газраа чөлөөлж өгөхгүй байснаас бүтээн байгуулалтын ажлыг бүтэн жил гаран гацаасан байсан. Бид тухайн иргэдтэй уулзаж, тохиролцож чадсан. Нэг айл үлдсэн байгаа. Ирэх долоо хоногт үлдсэн нэг айлын газрын асуудлыг шийд гэсэн үүрэг даалгаварыг холбогдох газруудад өгсөн. Нийслэлээс холбогдох бүх арга хэмжээг авсан. Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруул” хэмээн үүрэг болгов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here