2018 оны 12-р сарын 16-ны өдөр нутгийн нэгэн малчин энэхүү агуйг олж, сумын удирдлагадаа мэдэгдсэн байна.
Дашбалбар сумаас өгсөн мэдээллийн дагуу Дорнод аймгийн БСУГ, БОАЖГ, Орон нутаг судлах музей, Онцгой байдал зэрэг байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг агуйн орчимд ажиллав.
Байгалийн өвөрмөц сонин зүй тогтолтой энэхүү агуйд цаашид нарийвчилсан судалгаа хийх саналаа ажлын хэсэг холбогдох байгууллагуудад уламжилсан байна.