Дундговь аймгийг зорин ирсэн жуулдчын тоо тогтвортой өсч байгаа аж. Тодруулбал, энэ онд Дундговь аймагт 13474 жуулчин ирсэн бөгөөд үүнээс 10421 нь гадаадын жуулчид байсан аж. Энэ тоог өмнөх онтой харьцуулахад гадаадын жуулчид 32 хувь, дотоодын жуулчин 20 хувиар тус тус өссөн нь чамлахаар үзүүлэлт биш юм.
Сүүлийн жилүүдэд Итали, Герман, Франц, Солонгос улсын жуулчид хамгийн ихээр иржээ. Тэд ихэвчлэн Сайхан-овоо сумын Онгийн хийд, Өлзийт сумын нутаг дахь Цагаан суваргын байгалийн цогцолборт газрыг үзэж сонирхдог байна.
Энэ жил Адаацаг сумын нудаг дахь Сүм хөх бүрдийг тохижуулснаар тэнд ирэх жуулчдын тоо нэмэгджээ. Дундговь аймагт жуулчид хүлээн авдаг бааз, рашаан сувилал, амралтын газар нийт 16 байдаг аж.