Нүүр хуудас Нийгэм Дэлхийн хүн ам жилд 83 саяар өсч байгаа гэнэ.

Дэлхийн хүн ам жилд 83 саяар өсч байгаа гэнэ.

2892
0

НҮБ-аас мэдээлснээр 2050 онд дэлхийн хүн ам 9.8 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын тоо 7.6 тэрбум байгаа юм. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс саяхан гаргасан судалгаагаар дэлхийн хүн ам 2030 онд 8.6 тэрбум, 2050 онд 9.8 тэрбумд хүрэх бол 2100 онд 11.2 тэрбумд хүрэх төлөвтэй байгааг тогтоожээ. Судалгаанаас үзэхэд, Энэтхэг улсын хүн ам долоон жилийн дараа Хятадынхаас давж, Нигери улсын хүн ам 2050 он гэхэд АНУ-ынхыг гүйцэж, дэлхийд 3-т орох бололтой.

Дэлхийн хүн ам жилд 83 саяар өсч байгаа ажээ. Хэдийгээр дэлхийн хэмжээнд төрөлтийн түвшин буурсаар байгаа боловч хүн амын тоо цаашдаа тасралтгүй өсөх хандлагатай байна гэж судалгаа хийсэн мэргэжилтнүүд ярьсан байна. 2050 онд дэлхийн 60 болон түүнээс дээш насны иргэд 2 дахин буюу түүнээс ихээр, харин 2100 онд 3 буюу түүнээс ихээр нэмэгдэх хандлагатай байгаа аж. Дэлхийн хүн амд эзлэх өндөр настнуудын тоо 2017 онд 962 сая байгаа бол 2050 онд 2.1 тэрбум, улмаар 2100 онд 3.1 тэрбумд хүрнэ гэсэн  судалгаа гарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here