“Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэл, Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нэг ертөнц” яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэн энэ сарын 21-нд буюу нөгөөдөр ХУБТ-ийн “Орд арт” галерейд нээлтээ хийнэ.
Энэ жил 90 насных нь ой тохиож буй Төрийн соёрхолт, нэрт яруу найрагч Б.Явуухулан, Ц.Гайтав, зохиолч С.Эрдэнэ тэргүүт олон арван нэр алдарт яруу найрагч, зохиолчдын дээж бүтээлээс тус үзэсгэлэнд дэлгэгдэн тавих аж.
Мөн тус үзэсгэлэнгийн танхимд “Дэлхийн яруу найргийн өдөр”-т зориулсан яруу найргийн чөлөөт уншлага болох тул найрагч, шимтэн бичигчдэд нээлттэй юм байна.