Бүх цагт үед үргэлж гомдоллодог хүмүүсийн нэг та биш биз? Ихэнх хүмүүст гомдоллох нь бүр дасал болсон байдаг. Бороо ороход бороо орлоо л гэнэ, хүйтэн болоход хүйтэн боллоо л гэнэ, халуун болсон ч халуун байна ч гэж гомдолдог.
Гомдолсноор бүхнийг сайжруулж чадна гэж үү? ҮГҮЙ! Харин эсрэгээр бидний амьдралыг уйтгартай, ууртай уцаартай, харанхуй болгодог. Өнөөдөр ингэхийн оронд хүрээлэн буй орчиндоо талархаж сурцгаая.
Өнөөдөр буюу /2019-01-11/-нйи өдөр Олон улсын “Баярлалаа” гэж хэлэх өдөр тохиож буй аж.
Хүмүүсийн тэр болгон мэддэггүй энэ өдрийг НҮБ болон ЮНЕСКО-гийн шийдвэрээр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарчээ.