Нүүр хуудас Нийгэм Дөрсөн настай дагавар хүүгээ зодсон Б.Тодзаяа 10 жил хоригдоно 

Дөрсөн настай дагавар хүүгээ зодсон Б.Тодзаяа 10 жил хоригдоно 

388
0
huuhdiin-huchirhiilel
Дөрсөн настай дагавар хүүгээ зодсон Б.Тодзаяа 10 жил хоригдоно 

Өнгөрсөн гуравдугаар сард Б.Тодзаяа гэгч өөрийн дагавар хүүгээ хүчирхийлж,зодож шийтгэсэн хэрэг гарсан билээ.

Тэгвэд Баянгол дүүргийн шүүхээс түүнд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэм буруутайд тооцож 10 жилийн хорих ял хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эргэн сануулахад, Баянгол дүүргийн VII хороонд өнгөрсөн гуравдугаар сарын 10-13-нд дээрх хэрэг гарсан. Тухайн үед хойд эцэг нь зургаа, дөрвөн настай хоёр дагавар хүүдээ хоол, цай өгөлгүй харанхуй өрөөнд гарыг нь өргүүлж олон цагаар зогсоосон. Түүнчлэн хөвгүүдийн хамар, хацар, нуруу, гуя орчмоос чимхэж, балны үзүүрээр толгой, цээжний хэсэгт нь хатгасан байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here