Нүүр хуудас Нийгэм Жилийн бүрийн гуравдугаар сарын нэгэнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр

Жилийн бүрийн гуравдугаар сарын нэгэнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр

494
0
Цогтцэций сумын өндөржүүлсэн бэлэн байдлыг ЦУЦАЛЛАА
Цогтцэций сумын өндөржүүлсэн бэлэн байдлыг ЦУЦАЛЛАА

Жилийн бүрийн гуравдугаар сарын нэгэнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалттай. Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг “Гамшгийн эсрэг иргэний хамгаалалттай хамт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол Улсын хувьд тус уриалгын хүрээнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын хувьд энэ өдрийг байгууллагаа олон нийтэд сурталчлан таниулах, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн, мэдээллийн цагийг зохион байгуулан тэмдэглэхээр болсон байна.

Тухайлбал, Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан төв, орон нутгийн газар, хэлтэс, анги байгууллагууд орон нутагтаа хууль сурталчлах өдрийг зохион байгуулах, “Иргэний хамгаалалтын түүхэн замнал” түүхэн номын нээлтийг хийх, сайн дурын аврагч бэлтгэх сургалт, Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “Оюутан-аврагч” сэдэвт сургалт зохион байгуулах юм.

Мөн “Цэвэр агаар” сэдэвт явган аялал, цасны баяр, Улаанбаатарын хүрээний анги байгууллагын офицер бүрэлдэхүүний гар бөмбөгийн тэмцээн болно гэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here