Нүүр хуудас Нийгэм Жил бүр яригддаг ТҮЦ-ийн асуудлыг нэг мөр шийдэх болсон..

Жил бүр яригддаг ТҮЦ-ийн асуудлыг нэг мөр шийдэх болсон..

273
0
Turgen uilchilgeenii tseg
Жил бүр яригддаг ТҮЦ-ийн асуудлыг нэг мөр шийдэх болсон..

Жил бүр яригддаг ТҮЦ-ийн асуудлыг нэг мөр шийдэх болсон..

Улаанбаатар хотын хэмжээнд байрлах өнгө үзэмж муутай ТҮЦ-үүдийг буулгаж, өнгө үзэмж сайтайгаар нь солих асуудал яригдаж эхэлснээс хойш энэ ажил асуудал дагуулж эхэлсэн. Сүүлийн үед бүр ч хурцдаж, ТҮЦ ажиллуулдаг эгэл жирийн иргэд аргаа барахдаа тэмцэж, жагсах дээрээ тулаад байсан.

Өөрийнхөө хэмжээнд бяцхан бизнес эрхэлж, амьдрал ахуйгаа залгуулж яваа иргэд өнгө үзэмж сайтай, аятайхан ТҮЦ-тэй болгох гэсэн эрхэм дарга нарын санал, санаачилгыг эсэргүүцсэнгүй. Ердөө л 15 сая төгрөгөөр ТҮЦ авч чадахгүй байгаа болохоор өөрсдөө хийгээд тавьчихъя л гэж хэлж байсан. Ер нь ямар ид шидтэй ТҮЦ гэхээрээ 15 сая төгрөг байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирж байна.

Бүх зүйлийн үнийг хоёр дахин нугалж төсөвлөдөг эрхэм дарга нарт бол инээдтэй мөнгө юм шиг санагдаж магадгүй. Гэтэл ТҮЦ ажиллуулаад, амьдрал ахуйгаа болгох гэж зүтгэж яваа иргэд тийм их мөнгө гаргаж чадах уу. Ингээд бодохоор яах аргагүй нэг компанийг дэмжсэн бизнес болоод байгаа юм. Магадгүй дарга нарын танил талынхаа хүрээнд хамтарч хийж байгаа бизнес ч байж болно.

 

Зүгээр шаардлагаа, стандарт гээд яриад байгаа тэр зүйлээ гаргаад л тавьчих л даа.

Тэр дагуу нь иргэд өөрсдөө ТҮЦ-ээ хийвэл харин ч зүгээр. Үүнийгээ дагаад хотын өнгө үзэмжинд эерэг нөлөө үзүүлэх өнгө үзэмжтэй ТҮЦ хийх иргэдийн өрсөлдөөн, цаашлаад орлоготой монгол иргэн нэмэгдэх бус уу…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here