Нүүр хуудас Нийгэм Жолооч нар ШАТАХУУНЫ ҮНИЙГ эсэргүүцэн жагсч байна

Жолооч нар ШАТАХУУНЫ ҮНИЙГ эсэргүүцэн жагсч байна

155
0
shatahuunii-une-02
Жолооч нар ШАТАХУУНЫ ҮНИЙГ эсэргүүцэн жагсч байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргад иргэн Б.Цэгмэдээс шатахууны үнийн нэмэгдэл ард иргэдийн амьдралд хүндээр тусч байгаа тул нефть импортлогчид шатахууны нэмэгдлийг буцаан яаралтай бууруулахыг шаардаж 300 автомашинтай иргэн жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ.

Хүсэлтийг хүлээн авч жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох, төрийн байгууллагад аливаа дарамт шахалт үзүүлэх,

дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох, хуулиар хориглоогүй зорилгоор анх зохион байгуулагдсан жагсаал цуглааны явцад түүний зорилго өөрчлөгдөж дээр дурдсан агуулга шинжтэй болбол жагсаал цуглааныг цаашид үргэлжлүүлэхийг хориглоно гэдгийг анхааруулсан байна.

Шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн 300 иргэний автомашинтай жагсаал энэ өдрийн 07.00-11.00 цагийн хооронд үргэлжлэх аж.

Жагсаал тав хоног үргэлжлэх юм.

эх сурвалж: arslan.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here