Нүүр хуудас Нийгэм Жуулчдад зориулсан автобустай аяллын үйлчилгээ нээгдлээ

Жуулчдад зориулсан автобустай аяллын үйлчилгээ нээгдлээ

155
0
“Ulaanbaatar City Tour” bus
Жуулчдад нийслэл хотоо танилцуулах автобустай аяллын үйлчилгээ нээгдлээ
~Жуулчдад нийслэл хотоо танилцуулах автобустай аяллын үйлчилгээ нээгдлээ~

Аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч салбаруудын нэг бөгөөд манай орны эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, экспорт, хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн, ажлын байрыг олноор бий болгон дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх өндөр ач холбогдолтой салбар юм.

Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Ulaanbaatar City Tour” буюу хотын автобустай аяллын үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж байна.

Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан ба 2018 онд энэ тоо өсөх хандлагатай байна.

Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг.

Аялалын автобусны үйлчилгээ нь, түүхэн дурсгалт газраар аялуулах юм. Хотын аяллын автобус нийслэл дэх Монголын томоохон аялал жуулчлалын үзмэрүүд болох жанжин Д.Сүхбаатарын талбай, Гандантэгчинлэн хийд, Улаанбаатар үсгэн хөшөө, Богд хааны ордон музей, Хуримын ордон, Чойжин ламын музей, Цонжин болдогоор тойрон аялна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here