Нүүр хуудас Нийгэм Завханы гурван чиглэлд авто замын барилгын ажил явагдаж байна

Завханы гурван чиглэлд авто замын барилгын ажил явагдаж байна

539
0
zawhan aimag_auto zam
Завхан аймгийн авто замын ажил явагдаж байна

Завхан аймаг энэ жил 114 км хатуу хучилттай замыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж гүйцэтгэгч компани ажлаа эхлүүлээд байна. Загастайн давааны 67 км замын ажлыг гүйцэтгэх тендерт БНХАУ-ын “СССС” ХХК шалгарсан.

Мөн Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замын ажлыг БНХАУ-ын компани концессийн гэрээгээр гүйцэтгэхээр шийдвэрлэж, дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс ажлаа эхлүүлсэн.

~Завхан аймагт хатуу хучилттай авто замын ажил үргэлжилж байна~

Нийт 167 км хатуу хучилттай авто замыг 2019 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тэлмэн сумын Нуур багаас эхэлсэн энэхүү авто зам ашиглалтад орсноор Завхан аймгийн хойд чиглэлийн сумууд хатуу хучилттай авто замтай болох юм.

Ийнхүү энэ жил Завхан аймагт гурван чиглэлд хатуу хучилттай авто замын барилгын ажил явагдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here