Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн Салааны гол хэмээх газар мотоцикльтой алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжилж байна.
Тус сумын харьяат 40 настай эрэгтэй иргэн Э нь 10 дугаар сарын 29-ний 20.00 цагийн орчимд сураггүй алга болжээ.Тэр хамгийн сүүлд эхнэр Ж-тэй утсаар холбогдон Тэлмэн нуурын элсэнд суугаад явж болохгүй байна гэж хэлээд сураг алдарчээ.
Аймгийн онцгой байдлын газрын даргаар ахлуулсан нийт 25 хүн эрэн хайх ажиллагааг 11 дүгээр сарын 1-ны өдөр эхэлж, 4-ний өдөр Тэлмэн нуурын эргээс 280 метр зайтай газраас мотоциклыг нь олж гаргасан байна.
Нуурын мөсийг зүсэж усны гүнд хайгуул, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийг түр зогсоосон. Эрэн хайх ажиллагаанд хүндрэл учирч байгаа ч өнөөдөр эрлийг дахин эхлүүлсэн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.