Завхан аймгийн Дөрвөлжин сумын Сээрийн нуруунд 68 бодгаль буюу 22 эр, 36 эм тахь нутагшиж байна. Энэхүү тахийн сүрэг нь Дөрвөлжин сумын Хомын талд “Тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд амжилттай өсч үржиж байна.
Хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэн 2004 онд 12, 2005 онд 10, 2011 онд дөрвөн толгой тахийг Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тээвэрлэн авч ирж нутагшуулжээ. Өнөөдрийн байдлаар эдгээр тахийн сүрэг тус нутагт дасч идээшсэн бөгөөд зарим гандуу жил тарга хүч авах нь муу хорогдох аюулд хүрдэг ба ажиглалт судалгааны ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар хорогдолгүй байгаа ажээ.
Дашрамд тус суманд говийн гайхамшигт зургаан амьтны төлөөлөл болсон 60 гаруй толгой монгол бөхөн, 200 гаруй тоо толгой хар сүүлт байдаг байна.