Нүүр хуудас Нийгэм Загвар өмсөгч Ө.Содгэрэлийн гоёл олон аавуудад таатай санагдах нь юу л бол.

Загвар өмсөгч Ө.Содгэрэлийн гоёл олон аавуудад таатай санагдах нь юу л бол.

339
0

Монголын сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд бичигддэг загвар өмсөгч бол Ө.Содгэрэл. Дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг загварын “Buro247” сэтгүүлийн Монгол дахь захирал тэрээр дэлхийд алдартай моделийн шоуг Монголдоо албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах эрхийг авч “MNTM” шоуг амжилттай зохион байгуулсан билээ.

Тэрээр саяхан Парис хотноо зохион байгуулагдсан “Buro247” сэтгүүлийн үйл ажиллагаагаа явуулдаг орнуудын загварын салбарыг дэмжих зорилгоор зохион байгуулсан томоохон уулзалт үдэшлэгт оролцжээ.

Загварын өлгий нутагт зорчиж яваа тэрээр “Nike” фирмийн пүүзэн дээр өөрийн овог нэрийг шивүүлжээ. Цорын ганц тодотголтой тус гутал хэдийгээр үнэ цэнэтэй боловч эцгийнхээ нэрийг гутал дээрээ шивүүлсэн нь зарим хүмүүст таалагдсангүй бололтой түүнийг шүүмжлээд авсан байна.

Топ Одгэрэлийн гоо сайханг ч бүдэгрүүлж явсан загварын өндөр мэдрэмжтэй сайхан бүсгүйн шинэхэн гоёл энэ удаад нүдээ олсонгүй юу? Юутай ч Монгол уламжлал,  шинэ хэв маягтай тийм ч сайн хосолсонгүй бололтой. Мөн олон аавуудад таатай санагдах нь юу л бол.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here